Мэдээ мэдээлэл

Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл өөрчлөлт орлоо

 
     

  

2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган өндөрлөсний дараа Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд өөрчлөлт орлоо. Ахлагч Такаши Вада Азийн хойд бүсийн ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн үйлчлэх бөгөөд ахлагч Жэймс Р.Расбанд нэгдүгээр зөвлөхөөр дуудагдлаа. Ахлагч Жон А.Маккюн Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд хоёрдугаар зөвлөх болж шинээр нэмэгдлээ.

Ахлагч Маккюн 2019 оны 4-р сарын 6-ны өдөр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Далын ерөнхий эрх мэдэлтнээр дэмжигдэн батлагдсан. Азийн хойд бүсийн Сүмийн гишүүд ахлагч Маккюнийг шинэ албанд томилогдсонд баяр хүргэн хүлээн авсан бөгөөд түүнийг манлайлан, үйлчилнэ хэмээн итгэн хүлээж байна. Түүнчлэн Дэбрра Эллэн Маккюн эгчийг мөн адил халуун дотно хүлээн авлаа.
Бишоп Л.Тодд Бадж Тэргүүлэх бишопын зөвлөлийн хоёрдугаар зөвлөхийн үүрэгт ажилд дуудагдсан тухай 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы үеэр нийтэд мэдээлсэн бөгөөд энэ нь бүсийн сүмийн гишүүдийн хувьд гэнэтийн мэдээ болсон. Азийн хойд бүс дэх Сүмийн гишүүд Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх асан бишоп Бадж болон түүний эхнэр Лори нарын чин сэтгэлийн үйлчлэлд талархал илэрхийлж, бишоп Баджийн шинээр томилогдсон ажил эхэлж буй явдлыг тохиолдуулан тэдэнд сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Ахлагч Такаши Вада
Далын ерөнхий эрх мэдэлтэн
 
E-Wada-2020.jpg
Далын ерөнхий эрх мэдэлтэн, ахлагч Такаши Вада болон түүний эхнэр Наоми Үэно Вада нар. Эх сурвалж: Скотт Г Винтэртон, Дэзэрэт Ньюс, Дэзэрэт Ньюс© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
     

  

Ахлагч Такаши Вада 2018 оны 3-р сарын 31-ний өдөр 53 насандаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Далын ерөнхий эрх мэдэлтнээр дэмжигдэн батлагдсан. Уг дуудлагыг хүлээн авах үедээ тэрээр Сайн мэдээний сургаалын багш, Азийн хойд бүсийн Ажлын албаны захирлын албанд тус тус үйлчилж байжээ. Өмнө нь тэрээр Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд одоогоор Азийн хойд бүсийн ерөнхийлөгчөөр үйлчилж байна.

Ахлагч Вада Бригам Янгийн Их сургуульд 1990 онд хэл шинжлэлийн чиглэлээр бакалаврын зэрэг, 1996 онд бизнесийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан. Тэрээр мэргэжлээрээ ажиллаж байх үедээ АНУ, Япон улс дахь үндэстэн дамнасан корпорацуудад хэд хэдэн удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд Хойд Америкийн баруун, баруун хойд бүс, Азийн хойд бүс дэх Сүмийн Ажлын албаны захирлаар ажиллаж байжээ.
Ахлагч Вада Ютагийн Солт Лэйк Сити Хойд номлолд бүрэн цагийн номлогч, салбарын ерөнхийлөгч, бишоп, Японы Токиогийн Өмнөд номлолын ерөнхийлөгч, семинарын багш, тойргийн ганц бие залуу насанд хүрэгчдийн зөвлөх, Сайн мэдээний сургаалын багш зэрэг Сүмийн олон дуудлагад үйлчилж байсан.
Такаши Вада 1965 оны 2-р сарын 5-ны өдөр Японы Нагано хотод төрсөн бөгөөд 1994 онд Наоми Үэнотой гэрлэсэн. Тэд хоёр хүүхдийн эцэг эх юм.
Ахлагч Жэймс Р.Расбанд
Далын ерөнхий эрх мэдэлтэн
ES-James-A-Rasband.png
Мэри Расбанд эгч болон Далын шинэ ерөнхий эрх мэдэлтэн, ахлагч Жэймс Р.Расбанд нар 2019 оны 4-р сарын 8-ны Даваа гарагт Солт Лэйк Сити хот дахь Сүмийн оффисын гадна зураг авахуулсан нь. Эх сурвалж: Скотт Г Винтэртон, Дэзэрэт Ньюс, Дэзэрэт Ньюс© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
    

              
                  

Ахлагч Жэймс Р.Расбанд 2019 оны 4-р сарын 6-ны өдөр 56 насандаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Далын ерөнхий эрх мэдэлтнээр дэмжигдэн батлагдсан. Уг дуудлагыг хүлээн авах үедээ тэрээр Бүсийн далын гишүүн, Ютагийн өмнөд бүсийн Далын тавдугаар чуулгын гишүүнээр тус тус үйлчилж байсан.

Ахлагч Расбанд 1986 онд Бригам Янгийн Их сургуульд Англи хэл, Ойрх Дорнод судлалын чиглэлээр бакалаврын зэрэг, 1989 онд Харвардын их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Тэрээр ажлын гараагаа Вашингтон мужийн Сиэтл хот дахь Пэркинс Кой хуулийн фирмд өмгөөлөгчөөр ажиллан эхэлж байсан бөгөөд 1995 оноос Бригам Янгийн Их Сургуулийн Ж.Рүбэн Кларк хуулийн сургуулийн тэнхимд ажиллаж эхэлсэн. Хожим нь 2009-2016 оны хооронд Ж.Рүбэн Кларк хуулийн сургуулийн деканы алба хашсан. Далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдах үедээ тэрээр Бригам Янгийн Их сургуулийн эрдэм шинжилгээний ажил хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
Ахлагч Расбанд Солонгосын Сөүл номлолд бүрэн цагийн номлогч, тойргийн номлолын удирдагч, тойргийн гүйцэтгэх нарийн бичиг, ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх, дээд зөвлөлийн гишүүн, бишоп, гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх, тойргийн Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгч, бишопын зөвлөлийн зөвлөх, гадасны ерөнхийлөгч, Сайн мэдээний сургаалын багш, Скаутмастерын туслах зэрэг Сүмийн олон дуудлагад үйлчилж байсан.
Жэймс Ричард Расбанд 1963 оны 3-р сарын 20-ны өдөр Вашингтоны Сиэтл хотод төрсөн бөгөөд 1984 онд Мэри Дайан Виллиамстай гэрлэсэн. Тэд дөрвөн хүүхдийн эцэг эх юм.

Ахлагч Жон А.Маккюн

Далын ерөнхий эрх мэдэлтэн

ES-McCune-Mongul.png
Дэббра Кингсбэри Маккюн эгч болон ахлагч Жон А.Маккюн нар 2019 оны 4-р сарын 8-ны Даваа гарагт Солт Лэйк Сити хот дахь Сүмийн оффисын барилгын гадна зураг авахуулсан нь. Ахлагч Маккюн Далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдав. Эх сурвалж: Скотт Г Винтэртон, Дэзэрэт Ньюс, Дэзэрэт Ньюс© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
    

                       

Ахлагч Жон А.Маккюн 2019 оны 4-р сарын 6-ны өдөр 55 насандаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Далын ерөнхий эрх мэдэлтнээр дэмжигдэн батлагдсан. Уг дуудлагыг хүлээн авах үедээ тэрээр Бүсийн далын гишүүн, Ютагийн өмнөд бүсийн Далын тавдугаар чуулгын гишүүнээр тус тус үйлчилж байсан.


Ахлагч Маккюн Бригам Янгийн Их сургуульд санхүүгийн чиглэлээр бакалаврын зэрэг, 1992 онд Калифорни мужийн Лос Анжелесийн их сургуульд санхүү бизнесийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан. Тэрээр Капитал Инвэстмэнт Эдвайсорс компанид 1997-2012 оны хооронд ахлах дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын албан тушаал тус тус хашиж байсан бөгөөд энэ үедээ номлолын ерөнхийлөгчөөр ажиллах дуудлага хүлээн авсан. Тэрээр 2016 онд Сүмийн Филантропийн санд голлох хандив хариуцсан зохицуулагчаар ажиллаж эхэлсэн. 

Ахлагч Маккюн Японы Фукуока номлолд бүрэн цагийн номлогч, тойргийн санхүүгийн бичиг хэргийн ажилтан, ахлагчдын чуулгын ерөнхийлөгч, тойргийн Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх, салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх, бишопын зөвлөлийн зөвлөх, бишоп, гадасны ерөнхийлөгч, Ютагийн Прово номлолын ерөнхийлөгч зэрэг Сүмийн олон дуудлагад үйлчилж байсан.


Жон Аллэн Маккюн 1963 оны 6-р сарын 20-ны өдөр Калифорнийн Санта Круз хотод төрсөн бөгөөд 1984 онд Дэббра Эллэн Кингсбэритэй гэрлэсэн. Тэд дөрвөн хүүхдийн эцэг эх юм.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.