10-р сарын 10-нд ахлагч Ким, Ким эгч хоёр Монгол Улаанбаатар номлолд 7 хоногийн турш үргэлжлэх номлолын аяллыг эхлүүлэхээр Токиогоос Монголд 5 цагийн турш нисэж ирэв. Ахлагч Ким Монгол улсыг хариуцсан Бүсийн Далаар үйлчилж байсны хувьд монголд элэгтэй болсон байсан бөгөөд эргэн ирж байгаадаа баяртай байлаа. “Би Монголын ард түмэнд болон монголын соёлд хайртай” хэмээн тэр яриандаа дурдав.
- MNG-Kim-dishing-soup.jpg
- 565266501_10230383338434724_5897735574307328577_n.jpg
- 563531213_10230383135789658_4750547371048800680_n.jpg
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Тэдний айлчлал номлол даяар Зүүм уулзалтаар эхэлсэн бөгөөд үүгээр ахлагч Ким номлогчдыг дараагийн гурван өдөр хэнтэй холбогдож болохоо мэдэхийн тулд чин сэтгэлээсээ залбираад, эдгээр өдөөлтийнхөө дагуу үйлдэхийг урив. Уг аяллын төгсгөлд номлогчид чин сэтгэлийнх нь залбиралд хариулагдсан сүнслэг тохиолдлууд болон гайхамшгуудыг хуваалцав.
Долоо хоногийн дундуур ахлагч Ким, Ким эгч хоёр хойд зүг рүү Дарханыг зорьж, тэндхийн номлогчид дээр айлчлан очихын өмнө Улаанбаатар Баруун, Зүүн, Төвийн бүсийн номлогчидтой уулзсан. Чуулган бүр ахлагч Ким, Ким эгч хоёрын сүнслэгээр өдөөгдсөн зааврын дагуу явагдаж байв. Тэд Токио руу буцахаасаа өмнө саяхан шинээр зарласан Монголын Улаанбаатар ариун сүмийн баригдах газар очиж, уг газрын ариун нандин байдлыг мэдрэхээр түр саатсан билээ.
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Тэдний үйлчлэлийн онцлох үйл явдлуудын нэг нь Католик сүмийн дэргэдэх Энэрэл нигүүслийн өргөөнд үйлчлэл хийсэн явдал байв. Ахлагч Ким, Ким эгч хоёр Япон, Солонгос, Монгол, АНУ-ын бусад сайн дурын ажилтнуудын хамт 100 гаруй орон гэргүй хүмүүст халуун банштай шөл аягалан өгч үйлчилсэн нь Монголын хүйтэн, цастай өдрийг халуун дулаан уур амьсгалаар дүүргэж байлаа.
Ахлагч Ким: “Энэ бол Есүс Христийн жинхэнэ сайн мэдээ юм. Бидний хаанаас ирснээс үл хамааран бид бүгд нэг юм. Бид Есүс Христийн шавь бөгөөд бусдад тусалснаар Аврагчаа дагаж чадна. Үйлчлэх боломж тохиож байгаа нь ямар их завшаан билээ! Есүс Христ Бурханаа болон хөршөө хайрлана гэдэг нь юу болохыг бидэнд заасан. Энд байгаа нь миний хувьд адислал юм” хэмээн хэлсэн.
Ким эгч түүнтэй адил бодолтой байгаагаа илэрхийлээд “Ийм хүйтэн өдөр тэднийг халуун шөлөөр дайлж байгааг харах сайхан байлаа. Бид тэдэнд үйлчилсэндээ маш их баярлаж байна” гэв.
Ахлагч Ким Монгол дахь гишүүдийг “бидний тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг хайж олоход анхаарлаа хандуулбал Есүс Христийн жинхэнэ шавь болох болно” хэмээн уриалан айлчлалаа өндөрлөв.
- Dishing-Soup.jpg
- MNG-SOUP.jpg
- Sister-Kim-Dishing-Soup.jpg
- MNG-Kims-Serving-Soup.jpg
- Serving-Soup.jpg
- Sister-Kim-Serving-Soup.jpg
- MNG-Seconds.jpg
- MNG-Washing-Stools.jpg
- Doing-Dishes.jpg
- Three-Korean-Volunteers.jpg
- 14a3882c-7ac6-41d6-a848-94324d013e44.jpg
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |