Мэдээ мэдээлэл

Үндэсний анхны харилцааны сургалт Монголд амжилттай зохион байгуулагдлаа

2025 оны 10-р сарын 18-ны өдөр Монголд анх удаа Сүмийн Харилцаа холбооны зөвлөлийн уулзалт болж өнгөрлөө. Далын ахлагч Хара тэргүүлсэн уг сургалтад Азийн Хойд Бүсийн Харилцаа Холбооны Захирал Таканори Мочизүки, Монгол дахь захирал С.Насанболд нар тэргүүтэй Гадас, Дүүргийн ерөнхийлөгч нар Харилцаа Холбооны захирлуудтай хамт оролцов.
Уулзалтаар цаашдын ажлаа хэрхэн зохион байгуулах, хэрхэн хамтран ажиллах тал дээр анхаарлаа хандуулан зөвлөлдөв. Гадас, Дүүргүүдийн Харилцаа холбооны удирдагчдын сургалт-уулзалтуудыг цаашид ч тогтмол зохион байгуулж байхаар боллоо.