Мэдээ мэдээлэл

Дэлхий даяарх гэгээнтнүүдэд COVID-19 хэрхэн нөлөөлж байгаа талаарх шинэчилсэн мэдээ

Сүм нөхцөл байдлыг үргэлжлүүлэн сайтар ажиглаж байна

Энэхүү нийтлэл шинэ мэдээ мэдээллээр тогтмол шинэчлэгдэж байна. Хамгийн сүүлд оруулсан мэдээллийн тэмдэглэсэн цагийг харна уу.

                                                                  

Энэ хуудсанд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд болон Сүмийн гишүүдэд COVID-19 (коронавирус) хэрхэн нөлөөлж байгаа талаарх шинэчлэгдсэн мэдээллийг оруулдаг. Сүм нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажиглаж, олон орны засгийн газрын нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын шилдэг туршлага, удирдамжийг дагаж мөрдөх арга хэмжээ авч байна.

Сүмд  COVID-19 хэрхэн нөлөөлж байгаа талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг дараах холбоосууд дээр дарж уншина уу. Бусад хэл дээрх шинэчлэгдсэн мэдээллийг үзэх.

Сүмийн тусламж (ОНУЦ-аар 4-р сарын 14-ны 16 цагт шинэчлэгдсэн)

4-р сарын 14-ний өдөр Тэргүүн Зөвлөл COVID-19 цар тахлын эсрэг дэлхий даяар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар мэдэгдэл хийв. Одоо хэрэгжиж буй олон төслийн нэг нь тэргүүн шугаманд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудад нэн хэрэгцээтэй байгаа амны хаалт, бусад хамгаалах хэрэгслийг үйлдвэрлэхэд туслах зорилгоор Сүмийн нөөц болон сайн дурын ажилтнуудыг дайчилж байгаа явдал билээ. Сүм өнөөдрийн байдлаар 57 оронд COVID-19-тэй холбоотой 110 гаруй тусламжийн төслийг баталлаа. Дэлгэрэнгүйг үзэх.

Сүмийн  хангамжийн жижиглэн худалдааны дэлгүүрүүд (ОНУЦ-аар 4-р сарын 10-ны 09:30 минутанд шинэчлэгдсэн)

Ариун сүмийн ёслолын шинэ хувцсыг 2020 оны 3-р сарын 31-нээс худалдаалж эхлэхээр товлогдсон байсныг цар тахлын улмаас хойшлууллаа. Сүм ёслолын шинэ хувцсыг онлайн болон жижиглэн худалдааны дэлгүүрүүдэд хожим нийлүүлэх болно.

Сүмийн ихэнх хангамжийн жижиглэн худалдааны дэлгүүрүүд хаагдсан. Засгийн газар нь COVID-19-ийн улмаас хязгаарлалт хийхийг шаардахгүй байгаа дараах хангамжийн жижиглэн худалдааны дэлгүүрүүд ба Дезерет бүк дэлгүүрүүд нээлттэй хэвээр байна.

Хязгаартай цагийн хуваариар ажиллах хангамжийн жижиглэн худалдааны дэлгүүрүүд (өөрөөр мэдэгдээгүй бол):

  • Бениний Котоноу
  • Хонконг (хуваарийн дагуу)
  • Индонезийн Жакарта
  • Либери
  • Тогогийн Ломе
  • Америкийн Самоагийн Паго Паго (хуваарийн дагуу)
  • Кабо Вердегийн Праиа
  • Сьерра-Леоне
  • Вайомингийн Стар Валли
  • Тайванийн Тайпей (хуваарийн дагуу)

Зөвхөн явган хүний зам дагуух үйлчилгээ явуулж буй Дезерет бүк номын дэлгүүрүүд:

  • Ютагийн Американ Форк
  • Айдахогийн Аммон
  • Айдахогийн Бойзи
  • Ютагийн Баунтифүл
  • Ютагийн Сидар Сити
  • Ютагийн Клинтон
  • Калифорнийн Коста Меса
  • Ютагийн Дрэйпэр
  • Ютагийн Форт Юнион
  • Айдахогийн Айдахо Фоллс
  • Орегоны Лэйк Освэго
  • Невадагийн Лас Вегас
  • Ютагийн Лэйтон
  • Ютагийн Логан
  • Ютагийн Огдэн
  • Ютагийн Орем Парквэй
  • Айдахогийн Покатэлло
  • Айдахо Рэксбург
  • Ютагийн Ривэртон
  • Ютагийн Испаниш Форк
  • Ютагийн Сэнт Жорж
  • Ютагийн Шүгэрхаус
  • Айдахогийн Твин Фоллс
  • Ютагийн Юнивэрсити Виллэж
  • Ютагийн Валли Фэйр
  • Ютагийн Вэст Жордан

СБС-ийн удирдамж (3-р сарын 12-нд шинэчлэгдсэн)

Сүмийн Боловсролын Системийн удирдагчид 2020 оны 3-р сарын 16-аас хэрэгжих түр удирдамжийг хүлээн авсан.

Эхлэл рүү буцах

Сүмийн түүхэн дурсгалт газрууд (3-р сарын 16-нд шинэчлэгдсэн)

Сүмийн бүх түүхэн дурсгалт газар хаагдсан. Үүнд дараах байршлууд орно.

• Ков Форт түүхэн дурсгалт газар

• Иосеф Смитийн мэндэлсэн дурсгалт газар

• Канесвилл Табернекл

• Көртландын түүхэн дурсгалт газрууд

• Миссуригийн түүхэн дурсгалт газрууд

• Винтэр Квортэрс дэх Мормон Трэйл төв

• Наувугийн түүхэн дурсгалт газар, Картежийн шорон

• Нью-Йоркийн түүхэн дурсгалт газрууд

• Пеннсильванийн түүхэн дурсгалт газрууд

• Сан Диего Мормон Батальоны түүхийн дурсгалт газар

• Сэнт Жорж орчмын түүхэн дурсгалт газрууд

• Вайоминг дахь Мормон гар тэрэгний түүхийн дурсгалт газар

Ариун ойн цоорхой зэрэг зарим газар нээлттэй байх бөгөөд зочлох боломжтой. Гэхдээ эдгээр газарт хөтөчтэй аялал хийгдэхгүй.

Сүмийн ажилтнууд (3-р сарын 16-нд шинэчлэгдсэн)

Сүмийн ажилтнууд заасан удирдамж бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн өгсөн дагаж мөрдвөл зохино.

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө чуулган (4-р сарын 13-нд шинэчлэгдсэн)

АНУ, Канад дахь 2020 оны ӨҮБББТ чуулган 2021 он хүртэл хойшлогдлоо.

COVID-19 цар тахлын үргэлжилж буй нөлөөнөөс шалтгаалан АНУ, Канадад 2020 онд зохион байгуулагдахаар товлогдсон Өсвөр үеийн бат бөх байдлын төлөө чуулганыг (ӨҮБББТ) 2021 он хүртэл хойшлуулахаар боллоо. 2020 оны ӨҮБББТ чуулганд оролцохоор уригдсан гадсууд 2021 онд оролцоно. 2021-2023 оны хооронд АНУ, Канадад зохион байгуулагдах ӨҮБББТ чуулганы шинэчлэгдсэн хуваарийг эндээс үзнэ үү.

ӨҮБББТ чуулганы бүх оролцогчийн бүртгэлийн хураамж 2020 оны 4-р сарын 30-ны өдөр эсвэл үүнээс өмнө автоматаар буцаан олгогдоно. Буцаалтыг бүртгэл хийх үед ашигласан карт руу шилжүүлнэ. Хэрвээ таны ашигласан карт одоо хүчингүй болсон бол бүртгүүлэх үед мэдүүлсэн хаяг руу тань буцаан олголтын чекийг шуудангаар илгээнэ. Зарим зээлийн картын буцаан олголт картын дансанд шилжүүлснээс хойш 14 хүртэлх хоногийн дараа орох магадлалтай.

АНУ, Канадаас бусад бүсэд ӨҮБББТ чуулган зохион байгуулагдах эсэх талаарх чиглүүлгийг бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл өгөх болно. Эдгээр шийдвэрийг тухайн улсын болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын тогтоосон COVID-19-тэй холбоотой удирдамжийн дагуу гаргана. ӨҮБББТ чуулганы талаарх нэмэлт мэдээллийг FSY.ChurchofJesusChrist.org холбоосоор орж авах боломжтой.

Бүх удирдагч Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгаас 2020 оны 3-р сарын 12-ны өдөр гаргасан салбар, тойрог, гадасны үйл ажиллагаа зэрэг Сүмийн гишүүдийн олон нийтийн бүх цугларалтыг дэлхий даяар түр хугацаагаар хойшлуулсан талаарх чиглүүлгийг үргэлжлүүлэн дагаж мөрдөх ёстой.

Ерөнхий чуулган (ОНУЦ-аар 3-р сарын 19-ний 3:30 минутад шинэчлэгдсэн)

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга 2020 оны 3-р сарын 19-нд дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтнүүдэд илгээсэн захидалдаа, 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганд гарч буй нэмэлт өөрчлөлтүүдийг зарласан. Хуралдаан бүрийг Ариун сүмийн талбайн жижиг хурлын танхимаас шууд дамжуулна. Эдгээр хуралдааныг Тэргүүн Зөвлөл тэргүүлж мөн удирдан явуулах бөгөөд зөвхөн үг хэлэх болон залбирахаар уригдсан хүмүүс оролцоно. Чуулганд зориулсан хөгжмийг урьдчилан бичнэ.

Сүмийн удирдагчид 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганы зохион байгуулалтад чухал өөрчлөлт оруулсан талаар 3-р сарын 11-нд гишүүдэд хандан илгээсэн захидалдаа мэдэгдсэн. Хуралдаан зайнаас зохион байгуулагдана. Гишүүд Солт Лэйк Сити хотод байрлах Чуулганы байранд эсвэл COVID-19 идэвхэжсэн бүсийн гадасны төв, цуглааны байранд цугларахгүй.

Номлолын ажил (ОНУЦ-аар 4-р сарын 1-ний 20:30 минутад шинэчлэгдсэн)

Номлогчид эх орондоо буцаж эхэлсэн. Энэ үйл явц Европ, Европын Зүүн бүсээс бусад бүсэд хамаатай болно. Түүнчлэн Канадад үйлчилж буй АНУ-ын иргэд Канад улсад, АНУ-д үйлчилж буй Канадын иргэд АНУ-д байна. Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга 2020 оны 3-р сарын 31-нд илгээсэн захидалдаа номлолын үйлчлэлд гарч буй түр өөрчлөлтийг тоймлон хүргэсэн. Одоо үйлчилж буй болон ирээдүйд үйлчлэх номлогчдод үйлчлэлийн шинэ сонголтуудыг санал болгов. Зохицуулалтын талаарх захидал, дагалдах хүснэгтийг үзэх.

2020 оны 3-р сарын 30-ны байдлаар хоёр номлогч COVID-19-ийн халдвар авсан байна. Сүм цаашид нийтийн эрүүл мэндийн газрууд, хувь хүмүүс эдгээр мэдэгдлүүдийг хийнэ гэдэгт найдаж байна. Гэртээ буцаж буй бүх номлогчоос Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, АНУ-ын Өвчний хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн зааварчилгааны дагуу 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлахыг хүссэн.

Гишүүдийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Сүмийн бүх гишүүн ханиад томууны улиралд эрүүл мэнддээ анхаарах нь ухаалаг хэрэг юм. Дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг* авч болно. Үүнд:

•            Гараа савантай усаар тогтмол сайтар угаах эсвэл спирт агуулсан ариутгагчаар гараа ариутгах

•            Өвчин туссан хүмүүст ойртохгүй байх (Үүнд гар барих зэрэг хэвшиж заншсан мэндчилгээ орно)

•            Нүд, хамар, амандаа хүргэхээс зайлсхийх

•            Өвчтэй байгаа бол гэртээ байх

•            Ханиаж, найтаахдаа амны цаас хэрэглэх мөн хэрэглэсэн амны цаасаа хогийн саванд хаях

•            Ханиаж, найтааж байгаа хүнээс наад зах нь нэг метрийн зайтай байх

•            Ахуйн зориулалттай цэвэрлэгээний шүршигч, алчуур ашиглан, байнга хүрдэг болон бусад эд зүйлийн гадаргууг цэвэрлэж ариутгах

•            Амны хаалт хэрэглэхдээ нийгмийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг дагах зэрэг болно.

* Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, АНУ-ын Өвчний хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн зөвлөмжид үндэслэв

Орон нутгийн удирдагчид эдгээр зөвлөмжийг дагахыг гишүүдэд уриалах хэрэгтэй.

RootsTech Лондон (3-р сарын 13-нд шинэчлэгдсэн)

FamilySearch Олон Улсын Байгууллага 2020 оны 11-р сард Лондонд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн RootsTech чуулганаа 2021 оны намар хүртэл хойшлуулах болсноо зарласан.

Ариун ёслол, гадасны чуулган ба бусад цугларалт (3-р сарын 12-нд шинэчлэгдсэн)

Сүмийн удирдагчид 3-р сарын 12-нд дэлхий даяарх шүтэн бишрэх үйл ажиллагаануудыг түр зогсоосон талаарх захидлыг гэгээнтнүүдэд илгээсэн. Орон нутгийн удирдагчид ариун ёслолыг гишүүдэд сард ядаж нэг удаа хэрхэн хүртээх талаар зөвлөлдөнө.

Ариун сүмийн талбай (3-р сарын 14-нд шинэчлэгдсэн)

Ариун сүмийн талбайд байрлах Сүмийн эзэмшлийн барилгуудын дараах нийтийн эзэмшлийн бүсүүд 3-р сарын 13-ны баасан гаргийн 17:00 цагт хаагдана. Цаашид мэдэгдэх хүртэл энэ нь хүчин төгөлдөр хэвээр байна.

•            Чуулганы төв

•            Хурлын танхим

•            Табернекл

•            Зочдын хойд төв

•            Гэр бүлийн түүхийн номын сан

•            Сүмийн түүхийн музей

•            Халамжийн нийгэмлэгийн барилга

•            Сүмийн оффисийн барилга

•            Бийхайв хаус

•            Сүмийн түүхийн номын сан

•            Иосеф Смитийн дурсгалд зориулсан барилга (зоогийн газруудыг оролцуулан)

•            Лион хаус

Солт Лэйк ариун сүмийн барилгын ажил төлөвлөсний дагуу үргэлжилнэ.

Вэлфэйр талбай дахь үйл ажиллагаа нээлттэй хэвээр үлдэх боловч нийтийн аялал түр хугацаанд зогсоно.

Ариун сүмд шүтэн бишрэх (ОНУЦ-аар 3-р сарын 25-ны 19 цагт шинэчлэгдсэн)

Тэргүүн Зөвлөл 2020 оны 3-р сарын 25-нд илгээсэн захидалдаа бүх ариун сүмийг түр хугацаанд хаах талаар зарласан. Ариун сүмийн ажилтан бүх үйлчилж буй хүмүүстэй товлогдсон уулзалтуудыг хойшлуулах зорилгоор холбоо барина. Ариун сүмүүд үйл ажиллагаагаа дахин эхлүүлэх үед үйлчлэх хүмүүс амьд хүмүүст зориулсан ёслолуудаа дахин товлохоор тухайн ариун сүмтэйгээ холбогдох нь зүйтэй. Нэмэлт мэдээлэл авах хүсэлтэй байгаа гишүүдийг бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчтэй холбоо барихад урьж байна.

Ариун сүмийн талбай дахь Табернеклын найрал дуу (3-р сарын 13-нд шинэчлэгдсэн)

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс COVID-19 вирусын халдвар тархсан бүс нутагт олон нийтийн цугларалтыг түр хойшлуулах чиглэлээр удаа дараа өгч буй удирдамжийн дагуу Найрал дууны байгууллага хэд хэдэн тоглолтоо цуцалж, олон нийтийн нэвтрүүлэг, бэлтгэл сургуулилтдаа зарим өөрчлөлт оруулжээ.

Халамжийн болон бие даах чадварын үйл ажиллагаанууд (3-р сарын 17-нд шинэчлэгдсэн)

Дезерет Индастрийс

Дезерет Индастрийс байгууллагын дэлгүүрүүд нийгмийн эрүүл мэндийг дэмжихийн тулд үйлчилгээндээ зохицуулалт хийж байна. 3-р сарын 18-ны лхагва гаргаас эхлэн дэлгүүрүүд олон нийтэд зориулсан худалдах үйлчилгээ, хандивын үйл ажиллагааг явуулахгүй ба бишопуудын захиалгаар болон орон нутгийн түнш байгууллагуудад тусламж үзүүлэх зорилгоор үйлчлүүлэх хүмүүст нээлттэй байна. Дэлгүүрүүд 3-р сарын 17-ны мягмар гарагт ОНУЦ-аар 18 цаг хүртэл ажиллана.

Хүн ам зүйн хувьд эрсдэл багатай газарт ажиллаж байгаа Дезерет Индастрийс байгууллагын ажилтнууд эрсдэлийн өндөр зэрэглэлд, өндөр сэрэмжтэй газарт байгаа болон гэртээ үлдэж буй ажилтан, сайн дурын ажилтнуудыг орлон, бишопын агуулах болон хүнс боловсруулах үйл ажиллагаанд туслах зорилгоор шилжин ажиллана. Эдгээр шилжүүлэг ба хаах үйл ажиллагаа түр зуурынх юм. Нөхцөл байдлын өөрчлөлтөөс шалтгаалан шинэчлэгдсэн мэдээллийг хүргэх болно.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.