Мэдээ мэдээлэл

Ерөнхийлөгч Нэлсон дэлхий дахинаараа барьсан мацагт нэгдсэн хүмүүст талархлаа илэрхийлэв

Саяхан дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүс нэгдэн, COVID-19-ийн эсрэг мацаг барив

Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээрх хуудсандаа, саяхан COVID-19-ийн нөлөөнөөс ангижрахын төлөөх дэлхий дахианаараа барьсан мацагт нэгдсэн хүмүүст гүн талархлаа илэрхийлэв. Мацаг барихад оролцсон хүмүүс өөрсдийн шашин шүтлэг, уламжлалт итгэлээс үл хамааран Бурханаас тусламж хүсжээ. Ерөнхийлөгч Нэлсон мөн биднийг гэрэлт ирээдүй хүлээж байгаа талаар хуваалцаад, энэ нь Эдгээгч Эзэн Есүс Христээр дамжуулан боломжтой болсныг онцлов.

      

“Саяхан 3-р сарын 29-ний ням гарагт болон 4-р сарын 10-ны Сайн баасан гарагт хоёр өдөр хамтдаа нэгдэн, COVID-19-ийн нөлөөг хөнгөвчлөхөд туслахыг Тэнгэрлэг Эцэгээс хүсэн, мацаг барьсан бүх хүнд гүн талархлаа илэрхийлье. Дэлхийн өнцөг булан бүрд байгаа бөгөөд олон өөр шашин шүтлэгтэй найз нөхөд маань бидэнтэй нэгдэж, тусламж эрэлхийлснийг мэдээд, миний бие дарууссан билээ.

Мацаг барих нь Эрхэм Агуу Нэгэн болох Аврагч Есүс Христийн бидний хүн нэг бүрийн төлөө хийсэн золиосыг бидэнд сануулдаг. Бид дэлхийг хамарсан энэхүү цар тахлаас салах өдрийг хүлээн суухдаа, Аврагч Есүс Христтэйгээ харилцаагаа улам бүр бэхжүүлсэн байх болтугай хэмээн би залбирч байна. Тэрээр бидний Эдгээгч Эзэн мөн. Тэрээр харууссан зүрхийг маань эдгээж, хувь хүн бүрд амар амгалан, тайтгарал өгнө.

Есүс Христийн ачаар ямар ч нөхцөл байдал найдваргүй байх нь үгүй. Түүний ачаар энэ болон ирэх амьдрал дахь ирээдүй гэрэлтэй байна.”  #HearHim

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.