Мэдээ мэдээлэл

Тэргүүн Зөвлөл хүнд хэцүү цаг үед Сүмийг удирдах удирдамж заавар өгөв

COVID-19-өөс шалтгаалан, Сүмийн үйл ажиллагаа тасалдаж буй энэ үед авах хариу арга хэмжээтэй холбоотой эх сурвалжуудыг өглөө.

© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
  

Дэлхий даяарх цар тахлын үеэр хүмүүс хэрхэн тохинуулж, санваарын адислал өгч эсвэл Их Эзэний зоогийн ариун ёслолоос хүртэж болох вэ? Эдгээрийн талаар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл COVID-19-ийн үр дагаврын талаарх захидал болон хоёр баримт бичиг дээрээ дурдсан.

Мөн Newsroom.ChurchofJesusChrist.org дээр Тэргүүн Зөвлөлөөс удирдлагуудад хандан бичсэн захидалд дурдаагүй өөр олон асуултад хариулсан гурав дахь баримт бичгийг дурдсан байгаа (доорхоос харна уу).

Удирдагчдад илгээсэн энэ хоёр баримт бичигт энэхүү хүнд бэрх үед Сүмийн баримтлах удирдлагын зарчмуудыг тайлбарласан.

Тэргүүн Зөвлөл захидалдаа, “Удирдагчид нэн шаардлагатай ёслол, адислалууд болон Сүмийн үйл ажиллагааг өнөөгийн хямралтай үед болон ирээдүйд учирч болох хүнд бэрх өдрүүдэд явуулахад зориулан удирдамж заавар өгсөн болно. Дэлхий даяарх COVID-19 цар тахлын улмаас Сүмийн үйл явц болон гишүүдийн үйл ажиллагаа тасалдаж буйн хариуд эдгээр баримт бичгийг гаргав. Тухайн улс оронд эсвэл улс орны газар нутгийн аль нэгэн хэсэгт энэ цар тахал дэгдэж, үүнтэй холбоотойгоор Сүмийн цуглаанд болон олон нийтийн албан ёсны хөл хорио тавигдсан байгаа цагт эдгээр баримт бичгийг удирдамж заавар болгон ашиглана. Шаардлагатай бол өөр бусад удирдамж зааврыг хожим нэмж гаргана.

Удирдлагын зарчмын талаарх баримт бичиг нь удирдагчдыг зоригжуулдаг. Энд өнөөгийн цаг мөчид тулгараад байгаа ер бусын хүндрэл, дэлхийн сайн иргэн байх гэгээнтэн бүрийн үүрэг, Их Эзэн Өөрийн Сүмийг энэхүү хүнд бэрх цаг үед бэлдсэн тухай сануулга, шашны үүрэгт ажлаа гүйцэтгэхдээ удирдагчид мэргэн ухаанаа ашиглах шаардлагатай зэргийг цохон тэмдэглэв.

Уг баримт бичигт “Их Эзэн бидэнд тусална. Санваарын хүч болон гишүүдийн зөвт байдал ирэх өдрүүдэд урагшлахад бидэнд туслах болно” хэмээсэн байна.

Хүнд бэрх цаг үед баримтлах удирдлагын зарчмууд” баримтын бүтэн хувилбартай танилцана уу.

Хоёр дахь баримт бичигт итгэлийн нэн шаардлагатай ёслолууд (баптисм, гишүүний баталгаа, санваарын ёслолууд, онцгойлон адислал), санваарын адислал, Их Эзэний зоогийн ариун ёслолыг түгээх, Сүмийн цуглаан, хожмын үеийн гэгээнтнүүдийн өдөр бүр үзүүлдэг үйлчлэлийн талаар дурдсан болно.

Баптисм, гишүүний баталгаа, санваарын томилгоо гэх мэт зан үйлийг биечлэн үйлдэх ёстой. Шаардлагатай бол, эдгээр ёслолыг хянадаг удирдагчид (бусад удирдагч, гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт) нь технологиор дамжуулан зайнаас үзэж болно.

Өвчтөнийг эдгээх адислалыг толгой дээр гар тавьж өгөх шаардлагатай. Гэвч уг баримт бичигт “шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсныхаа дараа нөхцөл байдлын улмаас тухайн хүний толгой дээр гар тавих боломжгүй бол технологи ашиглан, залбирч болно. Энэ нь итгэлийн залбирал бөгөөд санваарын адислал биш юм. Хэн ч ямар ч үед залбирч, мацаг барьж эсвэл өөр бусад байдлаар бусдад үйлчилж болно” хэмээн өгүүлжээ.

Энэ оны 3-р сарын дундаас эхлэн орон нутгийн бишопууд гэртээ ариун ёслолыг бэлдэж, түгээх эрхийг цуглааныхаа санваартнуудад олгосон. “Ариун ёслолоос хүртэх боломжгүй ер бусын нөхцөл байдал үүссэн тохиолдолд гишүүд ариун ёслолын залбирлыг судалж, байгуулсан гэрээнийхээ дагуу амьдрахаар өгсөн амлалтаа шинэчилж, санваараар зохих ёсоор адислагдсан ариун ёслолоос өөрийн биеэр хүртэх тэр өдрийн төлөө залбирч болно” хэмээн нэмж дурдсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг “Сүмийн нэн шаардлагатай ёслол, адислалуудтай болон Сүмийн бусад үйл ажиллагаатай холбоотой удирдамж заавар” нэртэй баримт бичгээс авна уу.

Асуулт, хариултад зориулсан баримт бичиг нь дэлхийн өнцөг булан бүрд байх хожмын үеийн гэгээнтнүүдийн тавьсан бусад чухал асуултад хариул өгсөн. Тэдгээрээс гурван жишээг дурдав.

  • Хурим, оршуулгын ёслолыг Сүмийн цуглааны байранд үйлдэж болох уу?

Засгийн газрын тогтоолоор хориглосон бол хурим, хүлээн авалт, оршуулгын ёслолыг цуглааны байранд гүйцэтгэхгүй. Хуулиар зөвшөөрсөн бол гадасны ерөнхийлөгч болон бишоп хүмүүс хоорондын зайг баримтлан, боломжтой нөхцөлд хуримын ёслолыг гүйцэтгэж болно. Техник технологи ашиглан, гэр бүлийнхэн, найз нөхдөд нь ёслолын ажиллагааг үзүүлж болно. Удирдагч, гишүүд засгийн газрын тушаал, журам, зааврыг дагаж мөрдөх ёстой.

  • Ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагыг үргэлжлүүлэн биечлэн хийх үү?

Үгүй. Гадасны болон бишопын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд нүүр нүүрээ харан, ярилцах боломж олгодог техник технологи ашиглан, ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагыг түр хугацаанд хийж болно. Гишүүд гадасны болон бишопын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүдийн аль алинтай ярилцлага хийдэг хэвээр байх болно.

  • Бид цус өгөх аянд нэгдсэн хэвээр байх хэрэгтэй юу?

Тийм. Цус өгөх аян явагдсаар байх ч бид тухайн газрын засгийн газрын тушаал, журам, удирдамжийг мөн цус авах төвүүдийн (Улаан загалмайн болон бусад) протоколыг дагаж мөрдөх ёстой. Удирдамж заавар иртэл цуглааны байрыг дээрх зорилгоор ашиглаж болохгүй. Харин Улаан загалмайн болон зөөврийн байр ашиглаж байгаа бусад байгууллага, засгийн газрын тушаал, журам, удирдамжийг дагаж буй тохиолдолд цуглааны байрын машины зогсоолыг ашиглаж болно.

COVID-19-ийн эсрэг авах хариу арга хэмжээ: Асуулт, хариулт” баримт бичгээс асуулт, хариултыг бүрэн уншиж, танилцана уу.

“COVID-19 цар тахалтай холбоотойгоор үндэсний болон муж, орон нутгийн удирдагчдын гаргасан удирдамжийг анхааралтай дагаж мөрдөхөд гаргаж буй та нарын олонхын хүчин чармайлтад бид талархаж байна. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм мөн адил зохих урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, хэрэгцээтэй хүмүүст тусламж үзүүлж байгаа. Одоогийн болон ирээдүйд үүсэж болох боломжтой нөхцөл байдалд Сүм ба Сүмийн гишүүд сайн иргэн, сайн хөрш байх үүргээ үнэнчээр харуулна” хэмээн Тэргүүн Зөвлөл хэлсэн юм.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.