Мэдээ мэдээлэл

Япон болон Гватемалд шинээр баригдах ариун сүмүүдийн барилгын шав тавих товыг зарлав

Зураг болон бичлэгийг ёслолын үйл ажиллагаа болж өндөрлөсний дараа хэвлэл мэдээлэл, олон нийтэд хүргэх болно.

            

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл Японы Окинавад болон Гватемалын Кобанд баригдах ариун сүмүүдийн барилгын шав тавих ёслолын ажиллагааны товыг зарлалаа.

TEMPLO-DE-COBAN-GUATEMALA-NOV-2020.jpg
Diseño exterior del Templo de Cobán Guatemala.© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
  

                        Гватемалын Кобан ариун сүмийн харагдах байдал

Гватемалын Кобан ариун сүмийн барилгын шав тавих ёслолын ажиллагаа 2020 оны 11-р сард болох бөгөөд уг ёслолын ажиллагааг Төв Америкийн бүсийн ерөнхийлөгч, ахлагч Брайн К.Тэйлор тэргүүлнэ.

Гватемалын Кобан ариун сүм Гватемалын Кобан хотын Баррио Белла Виста, Авенида 4-48 Зона 8, 4а-тай зэргэлдээ байрлах 2.1 га хэмжээтэй газар дээр баригдана. Энэхүү ариун сүмийн барилга ойролцоогоор 2500 метр квадрат талбай бүхий нэг давхар байна. Түүнчлэн уг газар дээр сүмийн цуглааны байр болон ариун сүмийн дотуур байр баригдах болно.

Уг ариун сүм нь тус улсад баригдсан гурав дахь ариун сум болох бөгөөд энэхүү ариун сүмийг барих шийдвэрийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон  2019 оны 10-р сард зарласан. Одоогийн байдлаар, тус улсад Гватемал хотын Гватемал ариун сүм, Куетзалтенанго ариун сүм тус тус үйл ажиллагаа явуулж байна. Гватемал улсад 300,000 орчим хожмын үеийн гэгээнтэн байдаг.

                          Японы Окинава ариун сүмийн харагдах байдал

Японы Окинава ариун сүмийн барилгын шав тавих ёслолын ажиллагааг 2020 оны 12-р сард хийхээр төлөвлөжээ. Уг ёслолын ажиллагааг Азийн хойд бүсийн ерөнхийлөгч, ахлагч Такаши Вада тэргүүлнэ.

Энэхүү шинэ ариун сүмийн барилгыг барих шийдвэрийг ерөнхийлөгч Нэлсон 2019 оны 4-р сард зарласан. Уг ариун сүмийн барилга ойролцоогоор 3050 мерт квадрат талбай бүхий хоёр давхар байх бөгөөд Японы Окинава мужийн Окинава хотын Мацумотод байрлах 0.2 га хэмжээтэй газар дээр баригдана. Түүнчлэн уг газрын зэргэлдээх цуглааны байранд ариун сүмийн хүлээлгийн танхим нэмж баригдана.

Японы Окинава ариун сүм нь Япон улсын дөрөв дэх ариун сүм болно. Одоогоор тус улсад Фүкүока ариун сүм, Саппоро ариун сүм, Токио ариун сүм гэсэн ариун сүмүүд байдаг. Сүм Япон улсад 1991 оноос хойш үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд одоогоор 130,000 гаруй хожмын үеийн гэгээнтэн байдаг.

Тус улсын засгийн газраас олон нийтийн цуглааныг хязгаарлах зааварчилгаа гаргасан тул уг ёслолын ажиллагаанд зөвхөн уригдсан хүмүүс оролцох болно. Үйл ажиллагааны зураг, бичлэгийг ёслолын үйл ажиллагаа болж өндөрлөсний дараа хэвлэл мэдээлэл, олон нийтэд хүргэх болно.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ариун сүм гишүүдийн ням гарагт шүтэн бишрэхээр цуглардаг цуглааны байраас ялгаатай. Ариун сүмийг Их Эзэний өргөө бөгөөд баптизм, гэр бүлүүдийг хамтад нь үүрд мөнхөд лацдан холбох бусад ёслолоор дамжуулан Есүс Христийн сургаалуудаас дахин суралцдаг газар хэмээн үздэг. Ариун сүмд гишүүд амьдралынхаа зорилгын талаар илүү их зүйлсэд суралцдаг бөгөөд Есүс Христийг дагаж, бусдад үйлчлэх гэрээ байгуулдаг.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.