Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн төлөөлөгч, ахлагч Нийл Л.Андэрсэн эхнэр Кэтитэйгээ 2025 оны 9-р сарын 18-19-ий хооронд Монгол улсад айлчиллаа. Тэдэнтэй хамт Азийн хойд бүсийн ерөнхийлөгч Ж.Кимо Эсплин, түүний эхнэр Каеэ нар ирсэн байна. Уг хоёр өдөрт ахлагч Андэрсэн зочилсон газар бүрдээ “Их Эзэний өргөө Монголд баригдах гэж байна” гэх нэг ижил захиасыг хуваалцаж байлаа.
“Монголд ариун сүм баригдана гэдэг нь Сүмийн хувьд түүхэн үйл явдал. Ариун сүм баригдаж, нээгдэхийг харахад 4, 5 жил зарцуулах хэдий ч, энэ нь Аврагчийг эргэн иртэл үүрд сүндэрлэн босох тэмдэг юм” хэмээн ахлагч Андэрсэн хэлжээ.
-
- Ахлагч Андэрсэны 2025 оны 9-р сарын 18-ы пүрэв гарагт оролцсон цуглааны үеэр найрал дуучид Монголын Улаанбаатар ариун сүмийн загвар болон байршлыг харуулсан зургуудыг өргөв.
- Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Андэрсэн 2025 оны 9-р сарын 18-ы пүрэв гарагт болсон Монголын Улаанбаатар ариун сүмд төвлөрсөн цуглааны үеэр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдтэй мэндлэв.
- Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Андэрсэн 2025 оны 9-р сарын 18-ы пүрэв гарагт болсон Монголын Улаанбаатар ариун сүмд төвлөрсөн цуглааны үеэр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдэд хандан үг хэлэв.
- Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд 2025 оны 9-р сарын 18-ы пүрэв гарагт болсон Монголын Улаанбаатар ариун сүмд төвлөрсөн цуглаанд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Андэрсэны үгийг сонсож буй нь.
- Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Андэрсэн 2025 оны 9-р сарын 18-ы пүрэв гарагт болсон Монголын Улаанбаатар ариун сүмд төвлөрсөн цуглааны үеэр олон нийт, иргэдийн төлөөлөгч, шашны удирдагчидтай мэндлэв.
- 2025 оны 9-р сарын 18-д Улаанбаатарт олон нийт, иргэдийн төлөөлөгч болон шашны удирдагчидтай хийсэн уулзалтын дараа Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн хэлмэрчдийн тусламжтай Доктор Цэдэндамбад өөрийн бичсэн “Есүс бол Христ” номынхоо монгол хувилбарыг бэлэглэв.
- 2025 оны 9-р сарын 18-д Улаанбаатарт олон нийт, иргэдийн төлөөлөгч болон шашны удирдагчидтай хийсэн уулзалтын дараа Хан-Уул дүүргийн дарга ноён Бат-Оргил Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэнд хүндэтгэлийн тэмдэг гардуулав.
- 2025 оны 9-р сарын 18-д Улаанбаатарт олон нийт, иргэдийн төлөөлөгч болон шашны удирдагчидтай хийсэн уулзалтын үеэр Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн Монголын Улаанбаатар ариун сүмийн төлөвлөлтийг ярив.
- 2025 оны 9-р сарын 18-д Улаанбаатарт олон нийт, иргэдийн төлөөлөгч болон шашны удирдагчидтай хийсэн уулзалтын дараа Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн элчин сайд Ричард Буангантай ярилцав.
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
2025 оны 9-р сарын 15-ы даваа гарагт Есүс Христийн Сүмийн Тэргүүн зөвлөлийн алба Монголын Улаанбаатар ариун сүмийн загвар болон байршлыг зарласан.
Ахлагч Андэрсэн Сүмийн гишүүдийг “Тэрхүү мөчийн сүр жавхланг мартахгүй” байхыг урамшуулав.
Тэрээр: “‘Яг энд, Улаанбаатарт та бүхэнд зориулж Их Эзэний өргөө сүндэрлэн босох болно’ гэхэд тэдний царай яаж өөрчлөгдөхийг бид харсан. Тэд баяраар дүүрсэн. Бид бүгдээрээ баярласан” гэжээ.
Монгол дахь Сүмийн гишүүд одоогоор ариун сүмд орохын тулд Хонг Конг, Бангкок, Тайланд зэрэг улсад очихоор 3000-5000 км замыг туулдаг байна.
“Тэргүүн зөвлөлөөс уг ариун сүмийн байрлал, загварыг зарласан нь Монголын гэгээнтнүүдийн уйгагүй залбирлын хариулт байлаа. Сүмийн гишүүд ариун сүмийн дотор, гадна загвар зургийг анх хараад баярлацгаан, баярын нулимс дуслуулж байсан” хэмээн ахлагч Эсплин хэллээ.
Төлөөлөгч маань харьяа удирдлагууд, олон нийт болон шашны удирдагчдад яагаад хожмын үеийн гэгээнтнүүдэд Их Эзэний өргөө чухал утга учиртай байдгийг тайлбарлажээ.
Өөр нэгэн уулзалтын үеэр ахлагч Андэрсэн ариун сүмийн газрыг олоход тусалсан Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатарт ариун сүмийн загвар зургийг харуулсан байна.
“Ариун сүм нь үнэхээр Их Эзэний өргөө гэдгийг би мэдэх учраас үүнийг хуваалцахдаа баяртай байдаг. Энэ нь зүгээр нэг өнгө үзэмжтэй барилга биш. Харин Сүмийн гишүүд болон олон нийтэд сүнслэг хүч, адислалыг авчрах ариун нандин ёслолуудыг багтаадаг юм” хэмээн ахлагч Андэрсэн хэлжээ.
Ариун сүм нь Монголын Хан-Уул буюу “Хааны уул, Эзэний уул” гэсэн утгатай ариун дагшин уулын бэлд баригдах юм.

20250916_124329_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_1937-2-2.jpeg
Монголын Улаанбаатар ариун сүм баригдах байршил: Ариун сүм нь нийслэл Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8-р хороонд, Наадамчдын зам дагуух 4,4 га газарт байрлана.2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.Ахлагч Андэрсэн газар худалдаж авах үйл явцын талаар цухас дурдав. Тэрээр Тэргүүн зөвлөлөөс худалдан авах зөвшөөрөл авах үед Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Бид яагаад ‘Эзэний уул’-ын бэлд Их Эзэний өргөө баригдах адислалыг үгүйсгэх билээ?” гэсэн байна.
Уг газар нь онгоцны буудлаас Улаанбаатар хот руу явах замд байрладаг учраас хот руу явах хүн бүрд харагдахуйц сүндэрлэх юм. “Их Эзэн гайхамшигт үйл явдлаар дамжуулан биднийг энэ газарт хөтөлсөн. Бид үүнийг авсандаа маш баяртай байна” хэмээн ахлагч Андэрсэн хэлжээ.
Улаанбаатарт байх үеэрээ ахлагч Андэрсэн улс даяар англи хэл заадаг америк болон монгол сайн дурын багш нартай мөн уулзсан.
Гандантэгчэнлин хийдэд айлчлав
Ахлагч Андэрсэн Гандантэгчэнлин хийдэд айлчлан, өнгөрсөн 10-р сард танилцсан Батцэнгэл эрхэмтэй уулзаж, нөхөрлөлөө бэхжүүлэв.
“Бид ижил төстэй зүйлсдээ баяртай байдаг. Буддын сургаал нь хүмүүст илүү сайн, хүмүүжилтэй, өрөвч сэтгэлтэй байж, хамгийн сайнаараа хичээхийг заадаг” хэмээн ахлагч Андэрсэн хэлжээ.
Түүнчлэн Ахлагч Андэрсэн найздаа ариун сүмийн загварын зургуудыг харуулсан.
“Тэр бидний өсөлт хөгжилд баяртай байгаагаа илэрхийлсэн. Бид Монгол дахь шашны эрх чөлөөний чухлыг хамтдаа дэмждэг. Хамтын хичээл зүтгэл маань эрхэм үнэтэй билээ” хэмээн тэрээр дурдав.
Ахлагч Эсплин Монгол дахь бусад шашинтай хамтран ажиллахын ач холбогдлын талаар ийн хэлсэн:
“Хуулиар баталгаажин, хэрэгжсэн шашны эрх чөлөө нь Монголд харьцангуй шинэ учраас Сүм уг бүс дэх Будда, Муслим зэрэг томоохон шашнуудтай хамтран, бие биеийнхээ үйлсийг дэмжих шашин хоорондын уулзалтыг зохион байгуулж, тус тусынхаа итгэл үнэмшлийг илүү их ойлгохыг хичээж байгаа.”
- 2025 оны 9-р сарын 18-ы пүрэв гарагт Улаанбаатарын Гандантэгчэнлин хийдэд Буддын шашны удирдагчидтай хийсэн уулзалтын үеэр Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн Батцэнгэл эрхэмээс бэлэг гардан авав.
- 2025 оны 9-р сарын 18-ы пүрэв гарагт Улаанбаатарын Гандантэгчэнлин хийдэд Буддын шашны удирдагчидтай хийсэн уулзалтын үеэр Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн Батцэнгэл эрхэмтэй удахгүй баригдах Монгол Улаанбаатар ариун сүмийн зургуудыг хуваалцав.
- Арван хоёр төлөөлөгчийн ахлагч Нийл Л.Андэрсэн, түүний эхнэр Кэти, ахлагч Кимо Ж.Эсплин, түүний эхнэр Каеэ, Гандантэгчэнлин хийдийн лам нар болон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн зарим гишүүн. 2025 оны 9-р сарын 18-ы пүрэв гараг.
- Арван хоёр төлөөлөгчийн ахлагч Нийл Л.Андэрсэн, түүний эхнэр Кэти нар Улаанбаатарын Гандантэгчэнлин хийдэд байсан нэгэн гэр бүлтэй ярилцав. 2025 оны 9-р сарын 18-ы пүрэв гараг.
- 2025 оны 9-р сарын 18-ы пүрэв гарагт Улаанбаатарын Гандантэгчэнлин хийдэд Буддын шашны удирдагчидтай хийсэн уулзалтын үеэр Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн Батцэнгэл эрхэмтэй удахгүй баригдах Монгол Улаанбаатар ариун сүмийн зургуудыг хуваалцав.
- 2025 оны 9-р сарын 18-ы пүрэв гарагт Улаанбаатарын Гандантэгчэнлин хийдэд Буддын шашны удирдагчидтай хийсэн уулзалтын үеэр Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн Батцэнгэл эрхэмд бэлэг гардуулав.
- Арван хоёр төлөөлөгчийн ахлагч Нийл Л.Андэрсэн, түүний эхнэр Кэти, Азийн хойд бүсийн ерөнхийлөгч ахлагч Кимо Ж.Эсплин, түүний эхнэр Каеэ нар Гандантэгчэнлин хийдийн лам нартай уулзав. 2025 оны 9-р сарын 18-ы пүрэв гараг.
- Монгол, Улаанбаатар, Гандантэгчэнлин хийд. 2025 оны 9-р сарын 19. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн хийд дэх лам нартай уулзаж, нөхөрлөлөө бэхжүүлэв.
- 2025 оны 9-р сарын 18-ы пүрэв гарагт Улаанбаатарын Гандантэгчэнлин хийдэд Буддын шашны удирдагчидтай хийсэн уулзалтын өмнө Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн эхнэр Кэтитэй хамт хийдтэй танилцав.
- 2025 оны 9-р сарын 18-ы пүрэв гарагт Улаанбаатарын Гандантэгчэнлин хийдэд Буддын шашны удирдагчидтай хийсэн уулзалтын өмнө Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн хийдийн хонхыг жингэнүүлэв.
- 2025 оны 9-р сарын 18-ы пүрэв гарагт Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн эхнэр Кэтигийн хамт Улаанбаатарын Гандантэгчэнлин хийдийн лам нартай мэндчилэв.
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
71-р цэцэрлэгийн хүүхдүүдэд зочлов
Дезерет олон улсын энэрлийн байгууллага нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн дэлхий даяарх хүмүүнлэгийн ажлын нэг хэсэг юм.
2025 оны 9-р сарын эхний долоо хоногт Дезерет олон улсын энэрлийн байгууллагаар дамжуулан Сүмийн гишүүд Хан-Уул дүүрэг дэх 3500 хүүхэд хамрагддаг 12 цэцэрлэгт нийт 70 ширхэг гал тогооны төхөөрөмж хандивласан.
Эдгээр цэцэрлэгийн нэг болох 71-р цэцэрлэг ахлагч Андэрсэн, Андэрсэн эгч болон ахлагч Эсплин, Эсплин эгч нарыг хүлээн авч, чанарын шаардлага хангахгүй гал тогооны хэрэгслийг сольж өгсөнд нь талархлаа илэрхийлж, үндэсний дуу, бүжгээр мэндчилгээ дэвшүүлсэн юм.
“Хүүхдүүд тун авьяаслаг, хөөрхөн байна. Тэд бидэнд сайн сайхан, гэнэн цайлган, цэвэр ариуныг сануулж байдаг. Энэ нь биднийг Улаанбаатарт зочлоход тохиосон сайхан үйл явдлуудын нэг байлаа” хэмээн ахлагч Андэрсэн өгүүлэв.
71-р цэцэрлэгийн захирал С.Эрдэнэчимэг: “Эрүүл, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах нь хамгийн чухал. Эдгээр тоног төхөөрөмжийг хүлээж авснаар хоол үйлдвэрлэлийг эрчимтэй явуулах, цахилгаан хэмнэх, тогооч нарын ажлыг хөнгөвчлөх юм. Энэ нь эрүүл зөв монгол хүүхдийг өсгөх бидний зорилготой уялдаж байна” хэмээв.
С.Эрдэнэчимэг захирал мөн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн өмнөөс талархлаа илэрхийллээ.
- 2025 оны 9-р сарын 19-ий баасан гарагт Монголын Улаанбаатар хотод ахлагч Нийл Л.Андэрсэн эхнэр Кэтигийн хамт 71-р цэцэрлэгт айлчлах үед хүүхдүүд бүжгийн үзүүлбэрээр мэндчилгээ дэвшүүлэв. Уг цэцэрлэгт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хандиваар гал тогооны шинэ төхөөрөмж хандивласан байна.
- 2025 оны 9-р сарын 19-ий баасан гарагт Монголын Улаанбаатар хотод ахлагч Нийл Л.Андэрсэн эхнэр Кэтигийн хамт 71-р цэцэрлэгт айлчлах үед цэцэрлэгийн захирал хүлээн авч уулзав. Уг цэцэрлэгт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хандиваар гал тогооны шинэ төхөөрөмж хандивласан байна.
- 2025 оны 9-р сарын 19-ий баасан гарагт Монголын Улаанбаатар хотод ахлагч Нийл Л.Андэрсэн эхнэр Кэтигийн хамт 71-р цэцэрлэгт айлчлах үед цэцэрлэгийн багш нар бүжгийн үзүүлбэрээр мэндчилгээ дэвшүүлэв. Уг цэцэрлэгт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хандиваар гал тогооны шинэ төхөөрөмж хандивласан байна.
- 2025 оны 9-р сарын 19-ий баасан гарагт Монголын Улаанбаатар хотод ахлагч Нийл Л.Андэрсэн эхнэр Кэтигийн хамт 71-р цэцэрлэгт айлчлах үедээ хүүхдүүдийг сэтгэл зүрхнээсээ сурган хүмүүжүүлдэг багш нарын хичээл зүтгэлд талархлаа илэрхийлэв. Уг цэцэрлэгт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хандиваар гал тогооны шинэ төхөөрөмж хандивласан байна.
- 2025 оны 9-р сарын 19-ий баасан гарагт Монголын Улаанбаатар хотод Азийн хойд бүсийн ерөнхийлөгч Кимо Ж.Эсплин эхнэр Кэяагийн хамт 71-р цэцэрлэгт айлчлах үед цэцэрлэгийн захирал болон хүүхдүүд хүлээн авав. Уг цэцэрлэгт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хандиваар гал тогооны шинэ төхөөрөмж хандивласан байна.
- 2025 оны 9-р сарын 19-ий баасан гарагт Монголын Улаанбаатар хотод ахлагч Нийл Л.Андэрсэн эхнэр Кэтигийн хамт 71-р цэцэрлэгийн хүүхдүүдтэй мэндлэв.
- 2025 оны 9-р сарын 19-ий баасан гарагт Монголын Улаанбаатар хотод ахлагч Нийл Л.Андэрсэн эхнэр Кэтигийн хамт 71-р цэцэрлэгт айлчлах үеэр үндэсний хувцастай дуучин морин хуурчийн хамт үндэсний дуугаар мэндчилгээ дэвшүүлэв. Уг цэцэрлэгт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хандиваар гал тогооны шинэ төхөөрөмж хандивласан байна.
- 2025 оны 9-р сарын 19-ий баасан гарагт Монголын Улаанбаатар хотод ахлагч Нийл Л.Андэрсэн эхнэр Кэтигийн хамт 71-р цэцэрлэгийн хүүхдүүдтэй мэндлэв.
- 2025 оны 9-р сарын 19-ий баасан гарагт Монголын Улаанбаатар хотод ахлагч Нийл Л.Андэрсэн эхнэр Кэтигийн хамт 71-р цэцэрлэгт айлчлах үеэр цэцэрлэгийн хүүхдүүд ая дуугаараа угтав. Уг цэцэрлэгт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хандиваар гал тогооны шинэ төхөөрөмж хандивласан байна.
- 2025 оны 9-р сарын 19-ий баасан гарагт Монголын Улаанбаатар хотод Азийн хойд бүсийн ерөнхийлөгч Кимо Ж.Эсплин эхнэр Кэяагийн хамт 71-р цэцэрлэгийн хүүхдүүдтэй мэндлэв. Уг цэцэрлэгт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хандиваар гал тогооны шинэ төхөөрөмж хандивласан байна.
- 2025 оны 9-р сарын 19-ий баасан гарагт Монголын Улаанбаатар хотод ахлагч Нийл Л.Андэрсэн эхнэр Кэтигийн хамт 71-р цэцэрлэгийн багш нар, хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлсэнд нь талархлаа илэрхийлэв. Уг цэцэрлэгт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хандиваар гал тогооны шинэ төхөөрөмж хандивласан байна.
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Монгол гэрт зочлов
Ахлагч Андэрсэн, Андэрсэн эгч болон ахлагч Эсплин, Эсплин эгч нар 9-р сарын 19-ий орой А.Амарбаясгалангийн гэр бүлд зочилсон байна.
Уг гэр бүл өнгөрөгч 7-р сард Хонг Конгийн ариун сүм рүү аялан, Есүс Христэд итгэлтэй байж, хайраа харуулах амлалт өгч, гэр бүлээрээ үүрд холбогдох боломж бүхий нандин ёслолыг хийсэн байна.
Тэдний гэр бүлийнхэн ахлагч Андэрсэн болон Андэрсэн эгч нартай тэнд мэдэрсэн зүйлсээ баяртайгаар хуваалцаж байлаа. Тэдэнд Монголын Улаанбаатар ариун сүмийн зургийг харуулахад баяр хөөртэйгөөр сонсож байв.
“Энэ нь үнэхээр халуун дулаан үйл явдал байсан. Тэдний гэрт зочлоход үнэхээр гайхалтай мэдрэмж төрлөө. Та бүхэн Их Эзэний гэрээний хүүхдүүд хэмээн дууддаг хүмүүсийг харж байна. Монгол гэр эсвэл Нью Йоркын барилгын алинд нь ч байсан бүх хүн онцгой бөгөөд бид үүнийг өнөө орой мэдэрлээ” гэж ахлагч Андэрсэн хэлжээ.
“Их Эзэний төлөөлөгч тэдэнтэй нүүр тулан уулзаж, залбиран, гэр бүлд нь төлөөлөгчийн адислалаа үлдээснийг тэд санаж явна гэж найдаж байна” хэмээн ахлагч Эсплин хэлэв.
Ахлагч Андэрсэн илүү ойр дотно нөхцөлд хүмүүстэй уулзах боломжид дуртай байдгаа дурдав.
“Энэ нь бид хувь хүмүүс болон гэр бүлүүдтэй хамт байхад Их Эзэний биднийг гэх сэтгэгдэл, сүнслэг нөлөөг мэдэрдэгтэй адил юм. Бид тэднийг таньж мэдэн, хайраа илэрхийлэхийг хүсдэг” гэж ахлагч Андэрсэн хэлсэн.
Уг гэр бүл энэ өдрийг хэзээ ч мартагдахгүй өдөр байлаа гэжээ.
“Есүс Христийн төлөөлөгч манай гэрт айлчилсанд би ер итгэж чадахгүй байна” гэж гэрийн эзэн Амарбаясгалан хэлж байлаа.
- Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн А.Амарбаясгалангийн хүүхдүүдийг гэрийнх нь гадаа тэвэрч байгаа нь. 2025 оны 9-р сарын 19-ий баасан гараг.
- А.Амарбаясгалангийн гэр бүлийнхэн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн зочлоод буцсаны дараа гэр лүүгээ орж байгаа нь. 2025 оны 9-р сарын 19-ий баасан гараг.
- Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн эхнэр Кэтигийн хамт А.Амарбаясгалангийн гэр бүлтэй байгаа нь. 2025 оны 9-р сарын 19-ий баасан гараг.
- 4. А.Амарбаясгалангийн гэр бүлийнхэн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн болон түүний эхнэр Кэти нараас Монголын Улаанбаатар ариун сүмийн тухай ярихыг сонсож байгаа нь. 2025 оны 9-р сарын 19-ий баасан гараг.
- Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн А.Амарбаясгалангийн гэр бүлд, монгол үндэсний гэрт нь зочлов. 2025 оны 9-р сарын 19-ий баасан гараг.
- А.Амарбаясгалангийн гэр бүлийнхэн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн, түүний эхнэр Кэти, Азийн хойд бүсийн ерөнхийлөгч Кимо Ж.Эсплин, түүний энхэр Каеэ нартай мэндлэв. 2025 оны 9-р сарын 19-ий баасан гараг.
- Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн эхнэр Кэтигийн хамт А.Амарбаясгалангийн гэр бүлтэй байгаа нь. 2025 оны 9-р сарын 19-ий баасан гараг.
- Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн, түүний эхнэр Кэти, Азийн хойд бүсийн ерөнхийлөгч Кимо Ж.Эсплин, түүний энхэр Каеэ нар А.Амарбаясгалангийн гэр бүлийнхэнтэй гэрт нь зураг татуулав. 2025 оны 9-р сарын 19-ий баасан гараг.
- Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн А.Амарбаясгалангийн гэр бүлд, монгол үндэсний гэрт нь зочлов. 2025 оны 9-р сарын 19-ий баасан гараг.
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Зайсан толгойд зочлов
32 жилийн өмнө буюу 1993 оны 4-р сарын 15-д Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл А.Максвэлл Зайсан толгой дээрээс Монгол улсыг адисалсан юм.
Тэрээр энэхүү дурсгалт газрын шатны 300 гишгүүрээр Монгол дахь сүм хаанаас эхлээд хаа хүрсэн, түүнчлэн өнөөдөр ариун сүм зарлагдах хэмжээнд хэрхэн хүрсэн тухай дурсаж эргэцүүлсээр дээш өгссөн юм.
“Би энэхүү цэг дээрээс Их Эзэний онцгой адислал хэрхэн биелснийг харж, гэрчлэх боломжтой байгаадаа талархалтай байна. Би ахлагч Максвэлл 32 жилийн өмнө энд гарч ирсэнийг өөрийн биеэр мэдрэхийг хүссэн учраас мөн түүнчлэн ерөнхийлөгч Нэлсоны хэлсэнчлэн “Бид энэ цаг мөчийн сүр жавхланг олж харахын төлөө би залбирч байна” гэж хэлсэнийг нь тунгаачлахыг хүссэн тул энд зорин гарч ирлээ” хэмээн ахлагч Андэрсэн өгүүлэв.
- Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн 2025 оны 9-р сарын 18-ы өдөр Зайсан толгойн дээрээс Улаанбаатар хотыг тольдов. 1993 оны 4-р сарын 15-д ахлагч Нийл А.Максвэлл мөн энэхүү толгойд гарч, Монгол орныг Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахаар адисласан юм.
- Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн 2025 оны 9-р сарын 18-д Монголын Улаанбаатар хотын Зайсан толгойд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнтэй ярилцан, залбирахаар ирсэн эгчтэй уулзаж байгаа нь.
- Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн 2025 оны 9-р сарын 18-д Монголын Улаанбаатар хотын Зайсан толгойн орой руу алхаж байгаа нь. 1993 оны 4-р сарын 15-д ахлагч Нийл А.Максвэлл мөн энэхүү толгойд гарч, Монгол орныг Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахаар адисласан юм.
- Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн эхнэр Кэтигийн хамт 2025 оны 9-р сарын 18-д Монголын Улаанбаатар хотын Зайсан толгойн оройд зургаа татуулав. 1993 оны 4-р сарын 15-д ахлагч Нийл А.Максвэлл мөн энэхүү толгойд гарч, Монгол орныг Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахаар адисласан юм.
- Монголын Улаанбаатар хот дахь Зайсан толгой. 1993 оны 4-р сарын 15-д ахлагч Нийл А.Максвэлл мөн энэхүү толгойд гарч, Монгол орныг Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахаар адисласан ба яг энэ газар Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн 2025 оны 9-р сарын 18-д зочлов.
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Ахлагч Андэрсэны Монголд байхдаа хэлсэн сүүлийн сэтгэгдэл
Монголд ирэхийнхээ өмнө ахлагч Андэрсэн Өмнөд Солонгос, Япон, Гуам болон Монголын Сүмийн удирдагчдад зориулсан сургалт явуулсан байна.
“Бид үргэлж сайн хүмүүстэй гар нийлэн, муугаас илүү сайн сайхныг дэлгэрүүлж, ядуу, хаягдсан, гачигдсан тэдэнд туслах хэрэгтэй. Бид Сүмд нэгдэж, итгэлтэй байж, Есүс Христэд итгэхэд итгэл, зориг шаарддаг Азийн хойд бүсийн улсуудад амьдардаг онцгой хүмүүстээ маш их талархдаг. Эдгээр орны гишүүд үнэхээр мундаг. Тэд энэ онцгой нутагтаа анхдагчид бөгөөд төлөөлөгчид юм.
Энд байгаа удирдагчдын хүч чадал болон Их Эзэний тэдэнд авчирсан адислалыг харах нь бахдам сайхан байна. Би урамшиж, хүчирхэгжиж, илүү жаргалтай болж, улам сайн хүн болох хүсэл өвөртлөн буцаж байна. Би ирсэндээ маш их баяртай байна. Эргэж ирэх боломжоо тэсэн ядан хүлээж байна” хэмээн ахлагч Андэрсэн хэллээ.