2020 оны 10-р сарын 4-ний ням гаргийн үдээс хойших хуралдаанаар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмийн ерөнхийлөгч, бошиглогч Рассэлл М.Нэлсон зургаан ариун сүм барих төлөвлөгөөг зарлалаа. Эдгээр ариун сүмүүд дараах газруудад баригдана. Үүнд:
- Кирибатийн Тарава
- Вануатугийн Порт Вила
- Ютагийн Линдон
- Гватемалын Их Гватемала Сити
- Бразилийн Сан Паулу
- Боливийн Санта Круз
Ерөнхийлөгч Нэлсон 2018 онд Сүмийн удирдагч болсноосоо хойш 49 ариун сүм шинээр барих шийдвэрийг зарласан. Одоогийн байдлаар Есүс Христийн Сүмд үйл ажиллагаа явуулж байгаа, баригдах шатандаа явж байгаа болон баригдахаар төлөвлөгдсөн нийт 230 ариун сүм байна.
Байршил бүрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хэсгээс уншина уу.
Кирибатийн Тарава
Энэхүү ариун сүм нь Кирибати улсад баригдах анхны ариун сүм болно. Кирибати улс нь номхон далайд, дэлхийн цагийн бүсийн зурвасын ойролцоо орших арлын улс юм. Тус улсад 40 гаруй цуглаанд хамрагддаг 21000 орчим хожмын үеийн гэгээнтэн байдаг бөгөөд энэ нь ойролцоогоор тус улсын хүн амын зургааны нэгтэй тэнцэнэ. Есүс Христийн Сүмийн харьяа Моронай ахлах сургууль Кирибати улсад үйл ажиллагаа явуулдаг.
Вануатугийн Порт Вила
Энэхүү ариун сүм нь Вануату улсад баригдах анхны ариун сүм болох бөгөөд тус улсад 40 орчим цуглаанд хамрагддаг 10000 гаруй хожмын үеийн гэгээнтэн байдаг. Порт Вила хот нь Эфат арлын баруун өмнөд эрэгт байрладаг. Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн нэлээд хэдэн гэр бүл 1970-аад оны эхээр Тонга улсаас Вануату улс руу нүүж суурьшсан. Тус улсад номлолын ажил 1975 оноос эхэлсэн.
Ютагийн Линдон
Ютагийн Линдон ариун сүм нь Юта гүнлэгт баригдсан долоо дахь ариун сүм болно. Юта мужид Сүмийн дэлхий даяарх удирдах төв байрладаг. Тус муж нь нь 3.2 сая хүн амтай бөгөөд нийт хүн амын ойролцоогоор гуравны хоёр нь буюу 2.1 сая нь Сүмийн гишүүн байдаг. Тус мужид дараах 17 ариун сүм үйл ажиллагаа явуулдаг. Үүнд: Баунтифул ариун сүм, Бригам Сити ариун сүм, Сийдар Сити ариун сүм, Дрэйпэр ариун сүм, Логан ариун сүм, Жордан Ривэр ариун сүм, Мантай ариун сүм, Монтисэлло ариун сүм, Маунт Тимпанагос ариун сүм, Огдэн ариун сүм, Өүкүр Маунтэн ариун сүм, Пэйсон ариун сүм, Прово Сити Сэнтэр ариун сүм, Прово ариун сүм, Сэйнт Жорж ариун сүм, Солт Лейк ариун сүм, Вэрнал ариун сүм зэрэг болно. Ютагийн Лэйтон ариун сүм, Ютагийн Орем ариун сүм, Ютагийн Рэд Клиф ариун сүм, Ютагийн Саратога Спрингс ариун сүм, Ютагийн Сиракус ариун сүм, Ютагийн Тэйлорсвилл ариун сүм болон Ютагийн Түүэлэ Валли ариун сүм зэрэг ариун сүмүүд Юта мужид баригдаж байгаа буюу баригдахаар төлөвлөгдсөн.
Гватемалын Их Гватемала Сити
Энэхүү ариун сүм нь Гватемал улсад баригдсан дөрөв дэх ариун сум болно. Тус улсад 440 орчим цуглаанд хамрагддаг 280000 гаруй хожмын үеийн гэгээнтэн байдаг. Анхны номлогчид Есүс Христийн сайн мэдээг 1947 оноос номлож эхэлсэн. Түүнээс хойш нэг жилийн дараа сүмийн анхны албан ёсны цуглаан түрээсийн байранд болсон бөгөөд уг цуглаанд 66 хүн оролцжээ. Тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа буюу баригдахаар төлөвлөгдсөн бусад ариун сүмүүд гэвэл Гватемалын Кобан ариун сүм, Гватемалын Гватемала Сити ариун сүм болон Гватемалын Кесальтенанго ариун сүм зэрэг ариун сүмүүд юм.
Бразилийн Сан Паулу
Сан Паулу Ийст ариун сүм нь Бразил улсад баригдах 12 дахь ариун сүм болох бөгөөд тус улсад 2100 орчим цуглаанд хамрагддаг 1.5 сая орчим хожмын үеийн гэгээнтэн байдаг. Бразил улсад Сүмийн 35 номлол байдаг бөгөөд тус улс нь АНУ-ын дараа дэлхийн хоёр дахь хамгийн олон номлолтой улс юм. Одоогийн байдлаар, Бразил улсад амьдарч байсан хамгийн анхны Сүмийн гишүүн нь 1913 онд Герман улсаас Бразил улс руу шилжин суурьшсан. Бразил улс 1986 онд 50 гадастай дэлхийн гурав дахь улс болсон (АНУ-ыг үл оролцуулан). Энэхүү ариун сүм нь Сан Паулу хотод баригдах хоёр дахь ариун сүм болно. Бразил улсын бусад ариун сүм нь гэвэл Белем ариун сүм, Бразилиа ариун сүм, Кампинас ариун сүм, Куритиба ариун сүм, Форталеза ариун сүм, Манаус ариун сүм, Порто Алегре ариун сүм, Ресифи ариун сүм, Рио де Жанейро ариун сүм, Сальвадор ариун сүм болон Сан Паулу ариун сүм зэрэг юм.
Боливийн Санта Круз
Энэхүү ариун сүм нь Боливи улсад баригдсан хоёр дахь ариун сум болох бөгөөд тус улсад 270 орчим цуглаанд хамрагддаг 200000 гаруй хожмын үеийн гэгээнтэн байдаг. Тус улсын хамгийн том хотуудын нэг болох Санта Круз хот 3 сая гаруй хүн амтай бөгөөд Тропикал Лөүландын баруун хэсэгт Пирай гол дагуу байрладаг. Тус улсад баригдсан анхны ариун сүм нь Боливийн Кочавамба ариун сүм байсан.